“Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардлаа

🕔 2019/05/28 11:22   

Өмнөговь аймгийн иргэд Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй "Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоохыг шаардаж, жагсаал зохион байгууллаа.

Жагсагчид БОАЖ-ны сайд Н.Цэрэнбатад "Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа "Сауд гоби коал транс” компанид олгосон талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Ойн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 6 сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоол, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, НҮБ-аас гаргасан Ховор ан амьтны жагсаалт гэрээг зөрчсөн. "Сауд гоби коал транс” компани уул уурхайн үйл ажиллагаа явуулахдаа тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэхийн тулд байгаль орчны үнэлгээ хийлгээгүй, тусгай зориулалтын зам барих ажил хийгээгүй. Иймд "Сауд гоби коал транс” компанийн үйл ажиллагааг зогсоох саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэх шаардлага хүргүүлж байна” гэсэн шаардлагыг хүргүүлжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!