Цанхийн уурхайгаас Гашуун Сухайт хүртэл 8.2 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

🕔 2019/07/01 16:50   

Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайтын авто замтай холбох 8.2 км хатуу хучилттай авто замын нээлт өнөөдөр боллоо. 

Авто замын нээлтийн үеэр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "Олон улсын стандартад нийцсэн хатуу хучилттай энэхүү авто зам ашиглалтад орсноор олон талын эерэг нөлөөтэй. Тухайлбал, нүүрс экспортын хэмжээ нэмэгдэж эдийн засгийн хувьд үр өгөөж нь нэмэгдэнэ. Мөн жолооч нарыг аюулгүй, ая тухтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бууруулах гэх мэт олон талын ач холбогдолтой” хэмээн хэллээ. 

Авто замын барилга угсралтын ажлыг 2018 оны 3 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд 30см зузаан бетон суурь, 18см хучилттай, хүнд даацын тээврийн хэрэгслийн тусгай зориулалтын авто зам юм. 
Цанхийн уурхайгаас Гашуун Сухайт хүртэл 8.2 км хатуу хучилттай зам ашиглалтад орлоо


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!