Төөрч будилсан үедээ, Бурхан дэргэд тань байгааг бүү мартаарай

🕔 2019/07/30 11:21   

Бурхан хэлсэнчлэн, "Түүнчлэн Эзэн Есүс хүмүүст үүнийг мэдэгдэхийг хүссэн: Энэ дэлхий дээрх амьдралдаа тэд ганцаараа биш. Хүн төрөлхтөнд Бурханы халамж байгаа ба Бурхан тэдэнтэй хамт байдаг; хүмүүс үргэлж Бурханыг түшиж тулж болно; Тэр бол Өөрийн дагагч нэг бүрийн гэр бүл юм. Түшиж тулах Бурхантай байснаар хүн төрөлхтөн цаашид ганцаардмал, арчаагүй байхаа больж, … ”

Бурхан хэлсэнчлэн, "Нэгэн өдөр чи Бүтээгч оньсого биш болсныг мэдрэх ба Бүтээгч хэзээ ч чамаас далд байгаагүй, Бүтээгч хэзээ ч нүүрээ чамаас нуугаагүй, Бүтээгч чамаас огтхон ч хол байдаггүйг мэдэрч, Бүтээгч бол чиний цаг үргэлж боддог ч мэдрэмжээрээ хүрч чаддаггүй Нэгэн биш болж, Тэр үнэхээр чиний баруун зүүн талд хамгаалан зогсож, чиний амийг хангаж, хувь заяаг чинь хянадаг гэдгийг мэдрэх болно. Тэр алс хол тэнгэрийн хаяанд байдаггүй, мөн Тэр Өөрийгөө өндөрт үүлэн дунд нуугаагүй. Тэр чиний яг хажууд, бүх зүйлийг чинь захирч байдаг, Тэр бол чиний бүх зүйл бөгөөд цорын ганц зүйл юм. ” 
"Үг нь махбодоор илэрсэн” номоос


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!