МАНЛАЙ СУМ ШИНЭ НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

🕔 2019/12/20 18:24   

Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласантай холбогдуулан аймаг орон нутгаас иргэддээ төрийн үйлчилгээг нэг дороос түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн ажлыг шат дараатай зохион байгуулан, нэлээдгүй анхаарч ажиллаж байгаа. Үүний нэг нь орон нутгийн төсвийн хөрөнгөөр Манлай суманд Нутгийн удирдлагын ордныг шинээр барьж ашиглалтад оруулж өнөөдөр нээлтээ хийж байна.
Тус барилгын нээлтэд УИХ-ын гишүүн Л.Энхболд, аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир нар оролцож сумын удирдлага, төрийн албан хаагчдад ажиллах ая тухтай орчин нөхцөл бүрдсэн энэ боломжид тулгуурлан иргэдэд төрийн үйлчилгээг илүү чанартай, хүртээмжтэй шуурхай хүргэхэд бүх чиглэлээр анхаарч хамтран ажиллах их үйлсэд амжилт хүслээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!