Дэлхий 4.6тэрбум настай!

🕔 2020/01/07 14:23   

4.6тэрбумыг 46 жил гэж үзвэл хүн төрөлхтөн үүсээд 4 сар л болж байгаа.
Энэ харьцаагаар бидний аж үйлдвэрийн хувьсгал 1 минутын өмнө эхэлсэн бөгөөд энэ 1 минутанд бид дэлхийн ой модны талыг нь цааш нь харуулчихсан гэдэг.

Харин гал гаргаж, хувцас нөмөрдөг болоод ганц хоног гарантай болж байна. Хүрэл зэвсэг бүтээгээд 2 цаг, аж үйлдвэр машин механизм хөгжөөд 1 минут гарантай л болж байна даа. Нефть нэрж машин унаатай болоод 30 секунд, дэлхийн аж үйлдвэрлэлийн алтан үеээс хойш 15 секунд.

Энэ сүүлчийн 15 секундэд л хамгийн их байгаль сүйтгэсэн.
Ийм л байна даа. Хүн төрөлхтөн мөхвөл энэ дэлхий 3 секунтэнд бүрэн сэргэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!