АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН АЛБАН ДААЛГАВАР ГАРЛАА

🕔 2020/01/27 18:07   

Аймгийн Онцгой комисс хуралдаж Улсын онцгой комиссын шийдвэрээр 3 дугаар сарын 2-ныг хүртэл сургууль, цэцэрлэгүүд болон олон нийтийн арга хэмжээнүүдийг улсын хэмжээнд хориглосонтой холбогдуулан аймгийн Засаг даргын албан даалгавар гаргаж Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх дараах үүрэг, чиглэлийг өглөө:

Урлаг соёл, спортын арга хэмжээнүүдийг цуцлах, хориглох
Хурал зөвлөгөөн, найр наадам, уралдаан тэмцээнүүдийг хийхгүй байх
Дугуйлан, секц, PC тоглоомын газрууд, мөсөн коток, фитнес, спорт заалны үйл ажиллагааг зогсоох
Шөнийн клуб, бүжиг, караоке зэрэг олон хүн цуглуулсан арга хэмжээнүүдийг хориглох
ААН, албан байгуулагууд, худалдаа үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх
Эмийн сангууд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, үнийг үндэслэлгүйгээр нэмэхгүй байх
Зөвхөн аймгийн Эрүүл мэндийн газраас өвчний талаар үнэн бодит мэдээллээр иргэдийг хангах
Хилийн боомтуудын үйл ажиллагааг хаах саналыг Улсын онцгой комисст хүргүүлэх, хил орчмын хяналт шалгалтыг сайжруулах
Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газарт нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэхэд зориулж аймгийн ЗД-ын нөөц хөрөнгөөс зардал шийдвэрлэх
Төрийн байгууллагууд хуваарь хийж Албан даалгаварын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор эргүүл хийх


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!