“Гашуунсухайт боомтод шинэ коронавирусийн 12 сэжигтэй тохиолдол илэрсэн“

🕔 2020/02/11 12:54   

ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газар болон МХЕГ хамтран шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар ойрын хугацаанд илэрсэн сэжигтэй тохиолдол болон МХЕГ-аас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Тэрээр нэгдүгээр сарын 7-ноос хоёрдугаар сарын 11-ны хооронд 86 сэжигтэй тохиолдол илрүүлсний

-66 нь Буянт Ухаа боомт дээр, 

-5 нь Замын-Үүдийн боомт, 

-3 сэжигтэй тохиолдлыг Хавиргын боомтоор илрүүлсэн. 

Т.Төмөрбаатар: Өчигдөр Гашуунсухайт боомтод шинэ коронавирусийн 12 сэжигтэй тохиолдол илэрсэн. 12 сэжигтэй тохиолдлыг Гашуунсухайт боомт дээр илрүүлж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү явуулж, шинжилгээнд өгсөн.   

Мөн хугацаанд БНХАУ-руу Монгол Улсын 388 иргэн нэвтэрсэн байна. Үүнд зорчигч 7, жолооч 342 , төмөр зам, нисэх багийн бүрэлдэхүүн 39 байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!