УЛАМЖЛАЛТ ЦАГААН САРЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

🕔 2020/02/15 16:03   

Шинэ Коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар ОБГ, ЭМГ, Цагдаагийн газар, Даланзадгад сумын ЗДТГ, УЗХ зэрэг бусад байгууллагатай хамтран хүнсний худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж, Цагаан сарын баярт зориулсан өргөтгөсөн худалдаа, ил задгай худалдааг бүрэн зогсоолоо.

Хяналт шалгалтын явцад ариутгал халдваргүйтгэл хангалтгүй, амны хаалт, нэг удаагийн бээлий, гар ариутгагч бодисын нөөц дутмаг, урьдчилан сэргийлэх зохистой дадлыг дагаж мөрдөөгүй зэрэг зөрчил илэрсэн бөгөөд аж ахуй нэгжүүдэд зөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллах, ажилчдаа хувийн хамгаалах хэрэгслээр хангах талаар үүрэг өгч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг өгч ажиллалаа.

Түүнчлэн иргэд амны хаалтгүй үйлчлүүлэх тохиолдол элбэг байгаа тул олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүж, нус цэрээ ил хаяхгүй байх, бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг анхааруулъя.

Хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!