Хөл хорионы дүнд Энэтхэгт анх удаа тэнгэр нь цэлмэж, цэнхэртэж эхэлжээ

🕔 2020/04/02 11:16   

Энэтхэг даяар 1.3 тэрбум гаруй хүн хөл хорионд орсноор агаар дарь хорт бодисуудын хэмжээ эрс буурч, тэнгэр нь цэлмэж эхэлжээ.

Хөл хорионы үед тус улсын бүх үйлдвэр,дэлгүүр,ААН-үүд болон ихэнхи нийтийн тээвэр хэрэгслүүдийн үйл ажиллагаа зогсоод байна. Өнөөдрийн байдлаар энэтхэгт нийт 1,300 хүн халдвар авч,35 хүн нас баржээ.

Албаны мэдээллээр хамгийн их бохирдолтой байсан хотуудад нарийн ширхэгт тоосонцор PM 2.5 болон ихэвчлэн автомашин,цахилгаан станцаас ялгардаг азотын давхар ислийн хэмжээ эрс буурчээ.
PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хувьд цусны цулцанд наалдаж,улмаар уушигны багтаамжийг багасгасдаг аюултай юм.
Дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын 21 нь байрладаг тус улсын хувьд агаарын чанар сайжирч байна.
  • Шинэ Дэли хотод хорио цээрийн дэглэм тогтоосон гуравдугаар сарын 20-ны өдрөөс хойш долоо хоногийн хугацаанд PM 2.5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ 71 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • Ижил хугацаанд азотын давхар ислийн хэмжээ 52 метр.кубээс 15 руу буюу нийт 71 хувиар буурчээ. Бусад Мумбай,Ченнай,Колката хотуудад ч агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан байна.
 
Энэтхэгийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг "Care for Air” ТББ-ын үүсгэн байгуулагч Жвоти Пандэ Лавакаре "Би сүүлийн 10 жилийн хугацаанд Дэлид ийм цэнхэр тэнгэртэй байхыг хараагүй. Цар тахал мэдээж аймшигтай байгаа боловч бид одоо л гадаа гараад амьсгалах боломжтой болж байна” гэж ярьжээ.
Эх сурвалж:Cnn


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!