Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

🕔 2020/04/08 10:47   

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм  багийн "Баян цагаан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т, 2020.04.07-ны өдрийн 17:26 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

 

Газар хөдлөлтийг тухай мэдээллийг ООГСХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд 17:40 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг дарга Э.Мөнх-Ургамалаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!