Өмнөговьчуудад 42000 ширхэг амны хаалтыг хандивлав

🕔 2020/04/15 12:17   

Дэлхийг түгшээж буй COVID-19 цар тахлыг эрсдэл багатай даван туулахад бид бүгдийн хамтын ажиллагаа, хариуцлага маш чухал. БНХАУ-д коронавирусний тархалт нэмэгдэж байх үед МУ-ын Засгийн газар, хил залгаа Өмнөговьчууд бид өөрсдийн боломж нөөцөө дайчлан хандив дэмжлэг үзүүлсэн.

Тэгвэл өнөөдөр БНХАУ-ын Баяннуур хотоос хил залгаа Өмнөговьчуудад 42000 ширхэг нэг удаагийн амны хаалтыг хандивлалаа. Түүнээс 12000 ширхэгийг Гашуун сухайт хилийн боомтод хүлээлгэн өгчээ. Энэхүү маскыг хил боомт болон нэн тэргүүнд үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдад хуваарилж өгөх юм.

Сурвалжлагч: Өмнөговь аймаг дахь Монголын мэдээ сувгийн сурвалжлагч А.Үүрийнтуяа


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!