15 сумын 59 багийн 6108 малчин өрхөд 3,0 сая гаруй толгой мал хаваржиж байна

🕔 2020/05/14 14:05   

Өмнөговь аймгийн хэмжээнд 15 сумын 59 багийн 6108 малчин өрхөд 3,0 сая гаруй толгой мал хаваржиж байна.

Нийт нутгаар хаваржилт хэвийн, бэлчээрийн 20% ногоотой, 30% дунд зэрэг, 50% тааруу, 5 сар гарсаар төвийн бүсийн сумдаар бага зэргийн бороо орсон. Нутгийн баруун, хойд хэсгээр бэлчээр хүрэлцээтэй, Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сумын нийт нутгаар, Хүрмэн сумын өмнөд хэсгээр бэлчээр хүрэлцээгүй, бусад нутгаар дунд зэрэг байна. Тал газраа бэлчээр муудсанаас голчлон уул, хяр, гол говио бараадаж малаа бэлчээрлүүлж байна.

Мал төллөлт:
Оны эхний төллөвөл зохих 1 169 537 хээлтэгч төллөхөөс 5 сарын 13-ны байдлаар 41.3% нь буюу 483 024 хээлтэгч төллөсөн гарсан төл 100 хувь бойжиж байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!