ТАВАНТОЛГОЙ ХК МОНГОЛ УЛСЫН ТОП-100 ААН-ЭЭР ДАХИН ШАЛГАРЛАА

🕔 2020/05/23 16:26   

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Өмнөговь аймгийн "Тавантолгой” ХК Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг түүчээлж байгаа ТОП-100 ААН-ийн нэгээр дахин шалгарчээ.
ТОП-100 аж ахуй нэгжийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг байна.
2020 он туйлын хүнд сорилттой жил болж байна. 2019 оны ТОП-100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувийг бүрдүүлсэн үзүүлэлттэй байна.
Эх орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч, Монголын хөгжлийг түүчээлж байгаа ТОП ААН "ТАВАНТОЛГОЙ" ХК-ийн хувьцаа эзэмшигчид, удирдлага менежментийн баг, нийт инженер техникийн ажилтнууд, уурхайчин хамт олонд халуун баяр хүргэе!


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!