Н.НАРАНБААТАР: 150,000 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ОРОН НУТАГ РУУ ЧИГЛҮҮЛЭЭРЭЙ

🕔 2020/07/20 12:51   

Н.НАРАНБААТАР: 150,000 АЙЛЫН ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦЫГ ОРОН НУТАГ РУУ ЧИГЛҮҮЛЭЭРЭЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.08\  нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүн, сайд томилох асуудлыг  хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

"Улсын төсөв тасалдсан. Уул уурхайн үйл ажиллагаа саармагжиж, ажилгүй иргэд нэмэгдэж байна. Тиймээс экспортын үйл ажиллагааг эрчимжүүлэх, нөхцөл боломжийг сайжруулах арга хэмжээ хийх хэрэгтэй байна.

Яамдууд дээр зарлагдаж байгаа тендерүүд улаанбаатарт зарлагдаад тухайн орон нутагтаа очихоороо орон нутгийн компаниудтай давхар гэрээ байгуулдаг. Хийж байгаа эзэн олддоггүй. Чанаргүй болдог учраас эрхийг нь орон нутагт олговол дээр байна.

Өмнөговь аймагт 70 мянган хүн, уул уурхай дагасан 70 гаруй мянган хүн амьдарч байгаа учраас төрийн үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Томоохон бүтээн байгуулалтаа эхлүүлэх, аялал жуулчлалыг эрчимжүүлэх, боомтуудыг сайжруулах, Зөрчлийн хуулийн давхардлыг арилгах шаардлагатай байна.

150,000 айлын түрээсийн орон сууцыг орон нутагруу чиглүүлмээр байна. Мэдээллийн технологи, инноювацын хөгжлийг орон нутагт чиглүүлэх, боловсролын олон улсын тогтолцоог бий болгох суурь бүрдсэн байна.

ЖДҮ-ийг орон нутагруу чиглүүлэн онцгой анхаарч хөгжүүлэх шаардлагатай байгааг салбар тус бүрийн сайд нар анхааралдаа авч ажиллаарай.”

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!