Өмнөговь аймгийн Засаг даргын зөвлөхөөр Ө.Баянмөнхийг томилжээ

🕔 2020/08/03 10:57   

Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Өлзийхутагийн Баянмөнх 4 жил ажиллав. Ажиллахдаа төрөлх Өмнөговь аймгаа 3 жил дараалан Монгол улсын шилдэг аймаг болгоход шат шатны төр захиргааны байгууллага, төрийн албан хаагч, нутгийн хөдөлмөрч зон олон, баялаг бүтээгч бүхэнтэй хамтарч эв эе, шударга ёс, шулуун занг баримтлан ажилласныг онцолъё. Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтыг чухалчилж тус хугацаанд хагас их наядын бүтээн байгуулалтыг өрнүүлж орон нутгийн чанартай авто зам, монгол улсдаа хамгийн их дугуйн замыг бүтээн байгуулахад бодлогоор дэмжин дэд бүтэц, нийтийн эзэмшлийн тохилогч орчинг бүрдүүлжээ. 89 жилийн түүхэнд аймагтаа хамгийн анхны дахин төлөвлөлтийг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор амжилттай хэрэгжүүлж, эхний 54 айлыг шинэ орон сууцтай болгож нүдэнд харагдаж, гарт баригдах олон ажлыг хэрэгжүүлснийг дурдах хэрэгтэй.
 
Түүнчлэн ажилгүйдлийг хамгийн их хувиар бууруулж, ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлж, хариуцлагатай уул уурхай, уламжлалт мал аж ахуйг аймаг орны эдийн засгийн гол суурь болгох бодлогыг баримталж байв.
 
Үе шаттайгаар үр дүнгээ ахиулж, үлгэрлэн тэргүүлж аймгуудаас анх удаа ISO 9001:2015 чанарын тогтолцоог Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаандаа амжилтай нэвтрүүлж, ёс зүйтэй, шударга, хүртээмжтэй төрийн ажил үйлчилгээг төвхнүүлсэн байна. Залуу хүний алсын хараа, эрч хүч, тууштай зангаар 4 жил аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг гүйцэтгэж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн алба ажлаа ахиулан дэвшүүлж, аймгийн даргын хуулийн зөвлөхийг хийхээр болжээ. 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!