"Ухаалаг Ханбогд" төслийн хүрээнд 40 га газарт дахин төлөвлөлт хийжээ

🕔 2020/08/13 10:52   

Өмнөговь аймгийн Ханбогд сумын 2020-2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний иргэдийн хэлэлцүүлэг болж байна. "Ухаалаг Ханбогд" төслийн хүрээнд 40 га газарт дахин төлөвлөлтийг хийхдээ 200 гаруй айл өрхийн гэрээр нь явж саналыг нь тусгасан бөгөөд тус сумын гудамж, зам тээврийн сүлжээ зэрэг нарийвчилсан ажлын зураг төсөл дээр Техникийн ухааны доктор, хот төлөвлөлтийн зөвлөх архитектор, Монгол Улсын зөвлөх архитектор Б.Батболд тэргүүтэй туршлагатай баг ажиллаж байгаа юм. Эхний хэсгийн иргэдийн хэлэлцүүлгээр орчин үеийн стандарттай ухаалаг хот болохын тулд усны асуудлыг зөвөөр зохицуулах хэрэгтэйг хэллээ. Ногоон байгууламжтай эко хотыг буй болгохын тулд усны асуудлыг эн тэргүүнд шийдэх нь ирээдүйд эдийн засгийн өндөр чадамжтай хот болох бололцоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал "Хэрлэн говь" төсөл энд яригдсан нь манай орны ихэнх гол усны голдрил Орос руу гарч, Хэрлэн гол гэхэд Хятад руу урсан гарч байгааг онцолж, бусад орнуудын жишгээр дотоодын ус голоо усан цахилгаан станц хэлбэрээр ашиглахыг сануулж байна.

 Эх сурвалж: Мэлмий Өмнөговь аймгийн видео сайт

"Ухаалаг Ханбогд" төслийн хүрээнд 40 га газарт дахин төлөвлөлт хийжээ

 

"Ухаалаг Ханбогд" төслийн хүрээнд 40 га газарт дахин төлөвлөлт хийжээ

 

"Ухаалаг Ханбогд" төслийн хүрээнд 40 га газарт дахин төлөвлөлт хийжээ

 

"Ухаалаг Ханбогд" төслийн хүрээнд 40 га газарт дахин төлөвлөлт хийжээ

 

"Ухаалаг Ханбогд" төслийн хүрээнд 40 га газарт дахин төлөвлөлт хийжээ

 

"Ухаалаг Ханбогд" төслийн хүрээнд 40 га газарт дахин төлөвлөлт хийжээ

 



Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!