1-р Богд Занабазарын үхэл буюу Монголчуудын мухар сүсэг!!!

🕔 2021/02/03 16:20   

Манжийн хаан Энхамгалан чөтгөрлүүгээ тонилсны дараа, түүний 14-р хүү Найралт-Төв манжийн төрд эзэн суув. Тэрээр өөрийн улсын үнэнч зарц, аавынхаа үнэнч боол Занабазарыг алахаар шийдэв. Учир нь Манжийн төрд үнэнч Занабазар, "Найралт-Төв бол хаан болох албан ёсны хүн биш” гэдгийг мэдэж байсан юм! Алуулхаар захиалга өгсөн хүн нь Занабазарын яг дэргэд нь байх үнэнч шавь Дорж сойвон (Хоч нь эмгэн Дорж) гэгч байв. Хамгийн гол нь Занабазарын тэжээсэн нөгөөх гөлөг нь үнэхээр сумтай гэмээр нөхөр байв!
Учир нь, Найралт-Төв түүнд "Чи багшийгаа өөрийн гараар алахгүй бол, багш чинь Монголд дахин төрөхгүй, харин Түвд, Энэтхэгт төрөх гээд байна” гэж ятгасанд, нөгөөх эмгэн Дорж чинь шууд л итгэж, хайртай багшийгаа хулсаар сүлбэн алжээ!!! Яг үхэх үед нь толгойдоо сумтай эмгэн Дорж, "Дахиж төрөх үү?” гэхэд, багш нь, "Тэгнээ, дахиж төрнө” гээд амьсгал хураасан гэдэг. Тэгээд дэглэсэн жүжгийн дагуу Манжийн шүүхээр ороод яллуулахдаа нөгөөх эмгэн Дорж чинь, "Сайн үйлс” хийсэн гэдэгтээ итгэлтэй байсаар яллуулсан гэдэг! Дүгнээд хэлэхэд, ийм л мухар сүсэг, тэнэгрэл дэлхийг эзлэн, хятадыг дарангуйлж явсан дайнч түрэмгий Монголчуудыг загас гөгдөж иддэг Манж нарын боол болгосон! Монголчуудын дунд шашин түгээж, тэнэг болгон эзлэхийн тулд Манж, хятадууд бүхэл бүтэн армийг Монголчуудын дунд ажилллуулж байсан шүү дээ хөөе!
Энэ шашин, түүнээс ундран гарах шашны тэнэгрэл, Монгол түмнийг тухайн үедээ Манж, хятадуудын боол болгож байсан бол, одоо МАН-н боол болгож байна! Олон зуун жил Монголчуудын зүрх сэтгэлд гүн бат шингэсэн нөгөөх тэнэгрэл дээр нь МАН-хан улс төрийн тоглолт хийн оноо цуглаалан толгой дээр бүжиг бүжиж байна! Жишээ нь, "Бурхан багийн төрсөн өдрийг тэмдэглэх” хуулийг батлав. Одоо бүр өөрсдөө лам нараа алж алчихаад, шарын шашны нөхөх төлөөс гэж жил бүрд 12 тэрбумыг улсын төсвөөс Чойжамц нарт өгөх хуулийн төсөл боловсруулж байна! Шинжлэх ухаандаа ийм их мөнгө өгдөггүйм шүү дээ!
Шашны мухар сүсэг, энэ тэнэгрэлээсээ салаагүй цагт хөгжил мөгжил, баян тансаг амьдрал, хятадаас ангижрана, үндэсний үзэл мүзэл энэ тэрээ зүйлээ хэзээ ч бүү дурс! Бодит байдал ийм л байсан, одоо ч үргэлжилсээр л! Эцэст онцгойлоод сануулахад, би шарын шашны боол биш,Тэнгэр үзэлтэй, үндэсний үзэлт Монгол хүн шүү!!! Монголын эрдэмтэд мэддэг ч, улс төрийн оноо алдана энэ тэрээ гээд энэ талаар огт дурсдаггүй юм!!! Занабазар, түүний ах урвагч Чахундорж, Галдан гээл ярьвал дэндүү их юм бий, хүсвэл бичиж болно. Гэм нь их хатуу шүү, битгий гоншигноорой!
Эх сурвалж: Монголчуудын цахим түүх, 3.2

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!