Өмнөговь аймгийн өрх бүрд нэг сая төгрөг олгох саналыг дэвшүүллээ
🕔 2021/02/04 16:10
"Нутгийн хишиг-Өрх бүрд НЭГ сая төгрөг” арга хэмжээ нь хавтгайрсан халамж бус цар тахлын нөлөөгөөр орлого хумигдаж, амьжиргаа хүндэрч байгаа, аймгийн нийт нутгийн 80 гаруй хувь нь ган зудын байдалтай байгаагаас малын хорогдол эрс нэмэгдэх зэрэг хүндрэлийг даван туулах оновчтой шийдэл болно гэж аймгийн ИТХ дахь Монгол Ардын намын бүлэг үзэж байна.
Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж төсөвт тодотгол хийх замаар Нутгийн хишгийг олгох боломжтой гэж тус аймгийн МАН-аас мэдээллээ.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!