"Монголчууд Армянчуудын алдааг давтах уу

🕔 2021/02/05 15:33   

ОХУ-с Монголд суугаа элчин сайд И. К. Азизов "ОХУ-д үйлдвэрлэсэн SPUTNIK V вакциныг Монгол улсад хямд үнээр нийлүүлэхэд бэлэн байна” гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. Уг вакцин нь 92 хувийн дархлаа тогтоох чадвартай байгаа юм байна. Гэтэл Монголын засгийн газар таг чиг! Монголын төр Оросуудын сэтгэл рүү ингэж хамаагүй хүйтэн ус цацаж болохгүй шүү! Армянчууд барууныхныг дагаж далдаганасныхаа горыг саяхан дэндүү хүчтэй амссан.

Тэд Армянь дахь Орос сургуулиудыг хаах, Орос хэлийг хичээлийн хөтөлбөрөөс хасах, Орос цэргүүдийг нутгаасаа хөөх, Оросын компаниудад дарамт үзүүлэн шахаж, оронд нь барууны компаниудад тал засах зэргээр их дөвчигнөж, Армянчуудыг олон зуун жил лалын шашинт Турк, Азербайжанчуудаас өмгөөлөн хамгаалж ирсэн Оросуудын сэтгэл рүү хүйтэн ус цацчихсан юм. Оросуудтай муудаад байгааг нь анзаарсан, Армянчуудын мөнхийн өстөн Азербайжанчууд ба Туркийн хамтарсан хүч өнгөрсөн 2020 оын11 сарын 10-нд гэнэтийн цохилт өгөн, маргаантай бүс нутаг болох "Уулын Карабах”-н ихэнх хэсгийг булаан авсан. Энэ үед Армянчууд ёстой л нэг "Алингаа алдаж, балингаа зуурлаа” гэгч л болсон.

Эцэст нь "Уулын Карабах”-г тэр чигээр нь алддагын даваан дээр Оросууд очиж тусласнаар нутгийнхаа талтай үлдсэн. Одоо Оросын 2000 энхийг сахиулагч Армянчуудыг лал шашинтнуудаас хамгаалан, тэдний нутагт байна. Яг үүнтэй адил 1990 оноос хойш Монголын төрд шургалсан эрлийз, хурлийзууд Монголчуудыг Оросуудаас аль болох холдуулах төрөл бүрийн аргыг хэрэглэн, тархи угаалтыг шат дараатайгаар явуулсан гэхэд огт хилсдэхгүй юм.

Үүнийх нь үр дүнд Оросуудын ач тусыг, сайхан сэтгэлийг мэдэхээ больсон, бүр үзэн яддаг бүхэл бүтэн нэг үе Монголд бий болчихсон! Энэ бол бодит аюул! Одоо бүр эрх баригчид нь хүртэл Оросуудтай харьцахгүй, дээгүүр сэвэн пээдэгнэх боллоо. Ямар сайндаа л өнөөдөр, "Манай улс танайд вакцинаа нийлүүлэхэд бэлэн байна” гэж тэр том улсын элчин сайд нь гуйх нь холгүй явахавдээ! Оросуудаас хөндийрүүлж, тэднээс холдуулах нь л ерөөсөө л хятадуудад л ашигтай зүйл юм.

Одоог хүртэл хятадын үндэсний үзэлтнүүд, түүхчид, эрдэмтэд нь "Ар Монгол бол манай алдагдсан газар нутаг. Одоо Оросуудтай тохироо хийн алдагдсан газар нутгаа буцаан авах хэрэгтэй” хэмээн бүр хээв нэг ярьдаг болсон. Армянчууд шиг Оросуудын сэтгэл рүү ингэж хамаагүй ус цацаад байвал, нээх сайхан зүйл биднийг хүлээхгүй л байх! Хатуухан хэлэхэд, нэг өглөө сэрэхэд чинь, "Энээ манай газар ваа” гээл шоргоолж шиг бужигнан, ялаа шиг дүнгэнэлдэх байх шүү цаад хятадууд чинь! Эцэст нь вакцины талаар хэдэн зүйл хэлье. Монголчууд угаасаа л "Орос чанар” гэж юу болохыг мэддэг.

Орос эм тариа, хоол хүнсийг хэрэглээд өвдөж хавдсан Монгол хүн гэж дуулаагүй, сонсоогүй. Нөгөө талаасаа Оросын вакциныг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч, дэлхийн хөгжилтэй орнууд захиалаад эхэллээ. Мөн 92-с дээш хувийн дархлаа тогтоодог нь бүр батлагдчихаад байна. Тиймээс энэ вакцинд эргэлзэх зүйл огт байхгүй бөгөөд, Монголчууд ч Орос чанарт, Орос ахан дүүсдээ найддаг, итгэдэг болохоор Орос вакциныг эргэлзэх зүйлгүй хийлгэх нь тодорхой юм! За ийм л байна даа. Их далдаганаж байж, Армянчуудын араас замаа засчихавдаа эрх баригчидаа!!!

ЭХ СУРВАЛЖ: SURVALJ.MN, Д. ЭРДЭНЭБАЯР 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!