КОРОНАВИРУСТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ, ДАРХЛААЖУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЛЭЭ

🕔 2021/02/16 11:18   

"Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, вакцинаар дархлаажуулах ажлыг улс даяар зохион байгуулахаар бэлтгэл байдлыг хангаж байна. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн тушаал даалгаврын дагуу Өмнөговь аймгийн Засаг даргын захирамж гарч, Засаг даргын орлогч Ч.Баяржаргалаар ахлуулсан мэргэжлийн байгууллагуудыг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан.
Ажлын хэсэг өнөөдөр /2021-02-15/ анхны хурлаа хийж уг дархлаажуулалтын вакцинд Өмнөговиос хэдэн хүн хамрагдах, хаана ямар цэгт вакцинжуулах ажлыг зохион байгуулах, журмын дагуу хэрхэн тээвэрлэх, вакцинжуулах ажлыг богино хугацаанд яаж үр дүнтэй зохион байгуулахад хяналт тавих зэрэг ажлуудын нарийн төлөвлөгөөг хэлэлцлээ.
Вакцинжуулах ажил 2-р сарын 23-ны өдрөөс эхлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд манай аймгийн хувьд 7 бүлгийн 12000 гаруй иргэн эхний ээлжинд хамрагдах юм. Тодруулбал төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтан, архаг хууч өвчтэй хүн ам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 50 ба түүнээс дээш насны хүн ам, орон гэргүй асрамжийн газар амьдардаг хүн ам, хариу арга хэмжээний багт ажиллах мэргэжлийн байгууллагын алба хаагчид, стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтан, цэцэрлэг, сургуулийн багш ажилтан хамрагдана. Иргэд олон нийтийг тухай бүр мэдээллээр хангаж цар тахал "ковид-19"-с урьдчилан сэргийлэх вакцинаар дархлаажуулах ажлыг нарийн төлөвлөгөөний дагуу хийнэ.


Эх сурвалж: ЗДТГ-ын ХМОНХА

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!