ОХУ-ЫН ДИПЛОМАТУУД БНАСАУ-ААС ТҮРДЭГ ТЭРГЭЭР ЭХ ОРОНДОО ИРЖЭЭ

🕔 2021/02/26 15:12   

БНАСАУ-ын эрх баригчид цар тахал дэгдэхээс сэргийлэхийн тулд олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг бараг бүхэлд нь зогсоосон аж. Тиймээс тус улсад байгаа хүн нутаг буцахад хүндрэл учраад байгаа юм. Энэ асуудал ОХУ-ын дипломатуудад мөн хүндрэл учруулжээ.

Тэрбээр ОХУ-аас БНАСАУ-д суугаа Элчин сайдын яамны ажилчид, тэдгээрийн гэр бүлийн гишүүн болох найман хүн эх орондоо ирэхийн тулд түрдэг тэргээр хил давжээ.

Тэднийг БНАСАУ-ын нийслэл Пёньян хотоос хилийн бүс рүү 32 цаг галт тэргээр, 2 цаг автобусаар зорчоод, хил давахын өмнөх 1 километр төмөр замыг түрдэг тэргэнд сууж туулсан талаар ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдээлжээ. БНАСАУ-ын хувьд анх БНХАУ-д цар тахал дэгдсэн даруйд хилээ хааж, хилийн хяналтаа эрс чангатгасан.

Тэр цагаас хойш тус улсад суугаа олон дипломат нутаг буцаж, зарим Элчин сайдын яам үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!