Вакцинжуулалт дуустал Өмнөговь руу зорчих хөдөлгөөнийг зогсоох хүсэлтийг УОК-д хүргүүлжээ

🕔 2021/03/05 18:30   

Өмнөговь аймгийн Улсын хэмжээнд вакцинжуулалт дуустал тус аймаг руу зорчих хөдөлгөөнийг зогсоох хүсэлтийн УОК-д хүргүүлжээ. 

Тус хүсэлтэд: 
"Улаанбаатар хотод халдварын тоо өссөөр байна. 24 цагийн хугацаанд 77 тохиолдол шинээр бүртгэгджээ.
2021 оны 3-р сарын 01-ний өдрөөс хойш хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөн эхэлсэнтэй холбогдуулан манай аймагт хоногт дунджаар 600-650 тээврийн хэрэгслээр 2000 орчим иргэд зорчин ирж байгаа нь цар тахлын халдвараас хамгаалах Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 183-р тогтоолоор зарласан "НОГООН БҮС”-ийг хэвээр хадгалахад эрсдэл үүсч байна.
Иймд Өмнөговь аймагруу нэвтрэх иргэдийн хөдөлгөөнийг Улсын хэмжээний вакцинжуулалтын үйл ажиллагаа дуустал түр хязгаарлах тал дээр хамтран ажиллах хүсэлтийг АОК-оос УОК-т хүргүүллээ" гэжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!