Өмнөговь аймгийн Цэргийн Штаб шилдгээр шалгарлаа

🕔 2021/03/10 17:11   

Батлан хамгаалах яамнаас өнгөрөгч долоо хоногт аймаг, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалтыг "Батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд орон нутаг дахь манлайлал” сэдвийн хүрээнд цахимаар зохион байгуулсан билээ. Цугларалтын төгсгөлд Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг 2020 онд зохион байгуулсан ажил, арга хэмжээ, үйл ажиллагаагаараа тэргүүлсэн Цэргийн штабуудыг нэрлэж, шагналыг нь шуудангаар явуулна гэдгээ илэрхийлсэн юм. 2020 онд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Өвөрхангай, Дорнод, Төв, Өмнөговь,Орхон аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабууд шилдгээр шалгарсан ба орон нутгийн удирдлагууд тус шагналыг нь гардуулан өгсөн байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!