Гурвантэс суманд өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 3-н хүртэл тэг зогсолт хийх шийдвэр гаргажээ

🕔 2021/03/31 16:35   

Өмнөговь аймгийн Гурвантэс сум болон Нарийнсухайтын бүлэг орд Саусгоби сэндс ХХК-д шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн.

Үүнтэй холбогдуулан Гурвантэс сумын онцгой комиссын 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрээр өнөөдрийн 14:00 цагаас дөрөвдүгээр сарын 3-ны 14:00 цаг хүртэл хугацаанд Тэг зогсолт хийх тухай Сумын засаг даргын захирамж гарчээ.
Энэ хугацаанд шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор айл өрхүүдээс 1 иргэнийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!