Н.АМАРЗАЯА ГИШҮҮН БОХЬ ЗАЖИЛЖ БАЙГАА НЬ ОЛНЫ ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ

🕔 2017/01/05 16:43   
 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдаан байнга л бохь зажилж ангас, ангас гээд сууж байгаа харагддаг. Уг нь бохь шүд, ам цэвэрлэх, үнэр дарах л зориулалттай зүйл. Тэгвэл хуралдааны танхимд амаа цэвэрлээд, үнэрээ дараад бохь зажлаад сууж бай гэж л түүнийг УИХ-д сонгоогүй байлтай.

Тухайлбал, өчигдөр Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар "Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Гэтэл тус хэлэлцүүлгийн туршид өнөөх эрхэм гишүүн маань бохь зажлаад түмэн завгүй өнгөрүүллээ.

Эрхэм гишүүний гаргаж байгаа байдал нь хэлэлцэж байгаа асуудлыг огт сонирхохгүй тоохгүй байгаагийн нэг илрэл юм. Гэтэл Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээг гатлаад үндэсний сүйрлийн түвшинд хүрээд байхад гишүүн хатагтайд ядаж сонсож байгаа дүр үзүүлэх сэтгэл алга байна. Энэ бичлэгийг үзсэн зарим иргэд ийм гишүүн байдаг юм уу хэмээн гайхацгаасан гэнэ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!