ОНЦЛОХ ЖИРГЭЭ: Гитартай дуулах нь Д.Оюунхорол гишүүний хобби

🕔 2017/02/05 16:59   
 ОНЦЛОХ ЖИРГЭЭ: Гитартай дуулах нь Д.Оюунхорол гишүүний хобби


УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг гитартай дуулах хоббитой, үнэхээр ч сайхан дуулдаг тухай ойр дотныхон нь ярилцдаг. Бүр багаасаа гитар тоглож суран, сургуулийнхаа урлагийн үзлэгт гитартай дуулж оролцдог байснаа тэрбээр ярилцлагадаа дурдсан байдаг.

Хар багын хобби нь учраас боломж л олдвол гитартай дуулах дуртай, гэр, ажил,заримдаа машин дотор нь хаа л бол хаа гитар байвал гайхах явдалгүй аж. Түүний хобби болсон гитарын сонирхол татахуйц цуглуулга гэрт нь чимэг нэмэн байдаг гэнэ.

Үүнийг нь мэдэх нэгэн "Гитарыг бол үнэхээр сайн тоглодог, тоглохоороо дотроосоо эмоци гаргадаг, яг тэр зураг дээр байгаа шигээ. Бүүр залуугийн л гитар тоглодог байсан. Одоо ч гэртээ олон сайхан гитарын цуглуулгатайг баттай хэлж чадна. Хүмүүс "хатуу" юм хүртэн, наргиж сууж алжаалаа тайлдаг бол Оюунхорол нүдээ аниж ирээд л гитараа толгож, дуулдаг тийм л хүн” хэмээн Нүүр номдоо бичжээ.


 

С.Саран


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!