Элэгний вирус нь 14 хоног давсгүй хоол идэхээр алга болдог

🕔 2017/01/05 18:48   

Элэгний вирус нь 14 хоног давсгүй хоол идэхээр алга болдогЭлэгний вирус нь 14 хоног давсгүй хоол идэхээр алга болдог. Биед давс орж ирэхгүй болохоор вирус нь өлдөөд үхчихнэ.

 Хүн давс идэхгүй байх үед дархлааны эсүүдийн тоо нэмэгддэг учраас хурдан эдгэдэг. *Хонины гүзээ их идсэнээр элгэнд хэрэгтэй маш их шимийг авч байдаг. Ингэснээр шинэ элэгний эсүүд маш түргэн ургана. 

Элэг нь 7 хоногоос 1 сарын дотор бүрэн солигддог.
Монгол уламжлалт эмчилгээнд 1 сар давсыг идүүлэхгүй байсны дараа биеийг торддогийн учир нь өөрийн дархлаат эсүүдийг нэмэгдүүлэхэд байдаг. Ихэнх эмчилгээг давсгүй дэглэм сахиж хийдэг бөгөөд цөөн тооны эмчилгээнд л давс хорьдоггүй. 

 *Давсгүй эмчилгээг 6 сар хийхэд ерөнхийдөө 5 цул эрхтэн, уушиг, дэлүү, нарийн бүдүүн гэдэс бүгд шинэчлэгдэнэ. ***Хоолойнцор эрхтний үрэвсэл байхгүй үед ингэж удаан эмчилгээ хийх шаардлагагүй.

Учир нь тодорхой хэмжээнд давс идэх хэрэгтэй. Хоёр даралтын хоорондын орон зай солигдох үед хэрэг болдог. Оршин суугаа орчноо солих буюу өндөр уулын бүс, салхитай бүс рүү явж буй үед давсгүй хүнс идэж байгаад очих аваас уушиг хатгаа авдаг. Хэрвээ уулын бүс рүү явах бол 2 хоногийн өмнө давс идэж биеэ бэлдэх хэрэгтэй.* Давс гэдэг нь хүний биеийг халуун хүйтэнд тэсвэртэй болгодог. Тогтмол орчинд байгаа хүн давс хорьж болох боловч тогтвортой бус орчинд аваачих аваас давс идэх шаардлагатай байдаг. Жишээ нь: Гэрт амьдардаг айл шөнө нь галладаггүй бол давс хорьж болохгүй. Учир нь нэг халж нэг хөрж байгаа үед давс хорьвол илүү өвчлөмтгий болдог.....
''Эх үрийн судар''-номоос авав.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!