Тээврийн жолооч нар хордлогонд орж гурван нас баржээ

🕔 2017/03/11 16:19   

 

Тээврийн жолооч нар хордлогонд орж гурван нас баржээ Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт нүүрсний тээвэрлэлтэд явдаг жолооч нар амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, нүүрсний тээвэрлэлт хийдэг Хятад эзэнтэй, "Монфорт” компанийн зургаан жолооч "Эрдэнэс тавантолгой”-гоос 90 км-т байрлах цайны газар хооллоод, мөн согтууруулах ундаа хэрэглээд цааш хөдөлжээ.

 

Гэвч Цагаан хад орчимд гурван хүн нас барж, хоёр хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Биеийн байдал нь хүнд байгаа аж. Урьдчилсан байдлаар хоол, архины хавсарсан хордлого гэх оношийг тавьжээ.

 

Мэргэжлийн хяналтын болон цагдаа өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж эхэлжээ.

 

Б.Цэлмэг

unen.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!