Хацү башёг Какирюү тэргүүлж барилдана

🕔 2017/01/05 18:32   

Хацү башёг Какирюү тэргүүлж барилданаМэргэжлийн сүмогийн нэгдүгээр сарын Хацү башё ирэх ням гаригт эхэлнэ. 

Уг башёг 2016 оны сүүлчийн тэмцээний түрүү бөх, монгол сүмоч, 71 дэхь ёкозүна Какирюү М.Ананд тэргүүлэн барилдах бол баруун магнайд мөн манай сүмоч, 70 дахь аварга Харүмафүжи Д.Бямбадорж гарах юм байна.

Тэгвэл Хакүхо М.Даваажаргал зүүний дагавар магнай байх бол Тэрүнофүжи Г.ГанЭрдэнэ озеки цолтнуудаа магнайлж барилдах юм. Өмнөх башёд гарамгай сайхан барилдсан Тамаваши Б.Мөнх-Оргил секиваке цолтойгоор зодоглох аж. Монголын бусад сүмочдоос Араваши барууны хоёр, Такаинова зүүний арав, Ичиножёо барууны 13-аас босч барилдана. Дээд зиндаанд ийнхүү Монголын найман сүмоч хүч үзэх юм билээ.

М.Хүслэн

Зууны мэдээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!