"Говийн чоно-2017" бэлтгэл сургуулилтын хүрээнд Өмнөговь аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

🕔 2017/04/25 18:51   

"Говийн чоно-2017" бэлтгэл сургуулилтын хүрээнд Өмнөговь аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа

"Говийн чоно-2017" олон улсын сургалт, дадлага сургуулилтыг зохион байгуулахтай холбогдуулан аймгийн засаг дарга Н.Наранбаатар захирамж гаргалаа.  Уг бэлтгэл сургуулилт нь 2017 оны дөрөвдүгээр сарын 25-ны есөн цагаас эхлэн тавдугаар сарын 5-ны 18  цаг хүртэл зохион байгуулагдах бөгөөд энэ хугацаанд аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлах юм.

Дадлага сургуулилтын үеэр Даланзадгад сумын ард иргэдийг нүүлгэн шилжүүлж, аюулгүй цэгт цугларуулах тул ард иргэдийг иргэний үүргээ биелүүлж, идэвхитэй хамрагдахыг уриалж байна.

"Говийн чоно-2017” сургалт, дадлага сургуульд өмнөдийн бүсийн зургаан аймаг хамрагдаж байгаа юм.




Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Umnugovinews.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!